link
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ШУТИС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН VI олимпиад 2026 оны 4-р сарын 24-нд өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиад ШУТИС-ийн хичээлийн VI байр Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр зохион байгуулагдсан ба үүнд МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, СЭЗИС-ийн Инженер технологийн сургууль, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Глобал удирдагч их сургууль, Хүнсний үйлдвэрлэл технологийн их сургууль, ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, ШУТИС-ийн Механик инженер тээврийн сургууль, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, ШУТИС-ийн Хүнс хөнгөн үйлдвэрлэлийн технологийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, зэрэг нийт 15 их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцлоо. Олимпиадын үйл ажиллагаанд дээрх сургуулиудын 22 багш 150 гаруй оюутныг удирдаж, хамтын ажиллагааг өргөжүүлэв.
Олимпиадад оролцсон оюутнуудаас гүйцэтгэлээр нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 3 оюутныг тус тус шалгаруулав.
Нийт дүнгээр:
Энэхүү олимпиадыг зохион байгуулахад бүх талаар хамтран ажилласан их сургуулиуд, эрдэмтэн багш нар, нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сургалт, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье, Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!




Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026