link

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
2026-04-27 16:31 ЗАА

 

Шилдэг бүтээлийн үзэсгэлэн танилцуулга 2026 оны 04 дүгээр сарын 24-нд хичээлийн VIII байр 12 давхарт 11:00-15:00 цагт нээлттэй явагдлаа.

 

 

Бүтээлийг шүүн тунгаах шүүгчийн бүрэлдэхүүн 11:00-15:00 цаг хүртэл тасралтгүй бүтээлүүдтэй танилцаж тус бүр зөвлөгөө өгч, тодруулга хийж, цаашид анхаарах асуудлуудыг нь хэлэлцүүлж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаа.   

Шилдэг бүтээл шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд:

Комиссын дарга:

Н.Эрдэнэхүү (Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор)

Комиссын нарийн бичгийн дарга:

Ц.Болдбаатар (Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн)

Оюутны шилдэг бүтээлийг шалгаруулах зөвлөл. 

Техник, технологи:

Э.Уранчимэг- /Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)/

Д.Батсүх- /Механик инженер, тээврийн сургуулийн Механик, Мехатроникийн тэнхимийн ахлах багш/

Б.Дорж- /Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)/

Д.Пүрэвмагнай- /Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрлэл технологийн инженерчлэлийн тэнхим ахлах багш)/

Д.Өлзийноров- /Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн  Цахилгаан техникийн тэнхимийн багш/

Дизайн, хүмүүнлэг, байгалийн ухааны салбар зөвлөлд

Б.Жавзандулам- /Геологи, уул уурхайн сургуулийн Геодезийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)/

А.Мөнхбаяр- /Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны инженерчлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D)/

А.Сарнай- /Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Химийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш доктор (Ph.D), профессор/

Ч.Ариун- /Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Дизайны тэнхимийн ахлах багш/

Т.Батзул- /Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Математикийн тэнхимийн багш доктор (Ph.D)/ 

д/д

Оюутны овог нэр

Сургууль, анги, курс

Удирдсан багш

Бүтээлийн нэр

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ

 

ТЭРГҮҮН БАЙР

1.

Д.Чингүн

Цахилгаан системийн автоматжуулалт, III курс

М.Цолмон ЭХИС ЦТТ-ийн ахлах багш, доктор (Ph.D)

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ЭМБЭДДЭД СИСТЕМТЭЙ ХОСЛУУЛАН РОБОТ ЗОХИОН БҮТЭЭХ НЬ

 

ДЭД БАЙРАНД

2.

Н.Номин-Эрдэнэ,
Ү.Мөнхтуяа

 

МТТ,  4-р курс

Мэдээллийн технологийн тэнхимийн профессор Б.Долгорсүрэн, (Ph.D), дэд профессор

 

СУРАЛЦАХУЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН УХААЛАГ СИСТЕМ

 

 

ГУТГААР БАЙРАНД

3.

Г.Өсөхбаяр

Т. Мөнхзул

Б. Доржсүрэн

Б. Хандсүрэн

ЭХИС Цахилгаан системийн автоматжуулалт,
IV, III курс

Б.Түвшинбаяр ЭХИС ЦТТ ахлах багш доктор (Ph.D)

МИКРОКОНТРОЛЛЁР АШИГЛАН FFT АЛГОРИТМД ТУЛГУУРЛАН ХҮЧДЭЛИЙН ГАРМОНИК ШИНЖИЛГЭЭНИЙ БОДИТ ЦАГИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ

 

ДИЗАЙН, ХҮМҮҮНЛЭГ, БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР

 

ТЭРГҮҮН БАЙР

1.

Т.Төгс-Эрдэнэ

 

ЭТ, Электроникийн инженерчлэл 3-р курс

Электроникийн тэнхимийн профессор, А.Одгэрэл (Ph.D), дэд профессор

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГООР АШИГЛАХ ХИЙМЭЛ ГАРНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ

 

ДЭД БАЙРАНД

2.

Б.Цэрэнтогтох

ЭТ, Электроникийн инженерчлэл 3-р курс

Электроникийн тэнхимийн профессор, А.Одгэрэл (Ph.D), дэд профессор

 

ВЭБД СУУРИЛСАН ГЭРИЙН АВТОМАЖУУЛАЛТ

3

Б.Энхзаяа

Хүнсний чанар аюулгүй байдал 4-р курс

 

ХХҮДС-ийн Биотехнологи шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч С.Дэлгэрмаа (Sc.D) дэд профессор

BIOMEX БИОБЭЛДМЭЛ

 

ГУТГААР БАЙРАНД

3.

Д.Лхамжав

ХХҮДС-Биотехнологи IV курс

ХХҮДС-ийн Г.Мөнхцацрал Биотехнологи шим тэжээл судлалын тэнхимийн ахлах багш доктор (Ph.D)

SANITEX

 

 

 

  

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

  1. М.Цолмон ЭХИС-ийн ЦТТ-ийн ахлах багш, доктор (Ph.D)
  2. А.Одгэрэл

 

Электроникийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор салбарын багш нар шалгарч Батламж, мөнгөн шагналаар шагнав.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор Н.Эрдэнэхүү мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Шүүгч нарыг төлөөлөн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрлэл технологийн инженерчлэлийн тэнхим ахлах багш Д.Пүрэвмагнай мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв.

Шилдэг бүтээлийн уралдаанд оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Хурал зохион байгуулах комисс

Оюутны үйлчилгээний алба

Affiliated schools