link
ШУТИС-ийн ОХ-ны Эрдэм шинжилгээ, технологийн алба болон ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Усны хүч 2012” Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал 2012 оны 12 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Эхний шат нь 2 хэсэгтэй бөгөөд 12 дугаар сарын 5-6-ны өдөр, хоёрдугаар шат нь 12 дугаар сарын 7-ны өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 12-ны өдөр болов. Эхний өдөр нийт 34 илтгэл тавигдсан бөгөөд ШУТТНС-ийн хурлын танхимд зохион байгуулсан юм. Нэгдүгээр шатны 2 дугаар хэсэгт нийт 17 илтгэл тавигдаж ШУТИС-ийн нэгдүгээр байрны Эрдмийн зөвлөлийн 203 тоот танхимд явагдсан. Тус бага хуралд 8 их, дээд сургуулийн 112 оюутны 87 илтгэлийн материалыг хүлээн авснаас 51 илтгэл шалгарч тавигдсан байна. Нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 11 илтгэл хоёрдугаар шатанд шалгарч ШУТИС-ийн нэгдүгээр байрны Хурлын танхимд нийт оюутан залуусын дунд нээлттэй явагдаж шилдгээ шалгарууллаа.
Шагналт байр болон шүүгчдийн бүрэлдэхүүн
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн БИАС-ийн профессор Н.Чулуунхуяг, ЭХИС-ийн ахлах багш Б.Оюунсувд, МТС-ийн ахлах багш Н.Отгонтуул, ЭМШУИС-ийн багш Н.Өнөрцэцэг, ХААИС-ийн багш Н.Байгаль-Амар, ЮНЕСКО-ийн мэргэжилтэн Н.Чимэддулам нар ажиллав.
Шагнал гардуулах ёслолоос
Тэргүүн байрын шагналтнууд
Нэгдүгээр байранд ЭМШУИС-ийн оюутан Б.Бямбадорж, Г.Анхболд, Г.Хулан нарын “Усны биоэнергийн судалгаа” бүтээл, хоёрдугаар байранд ШУТИС-ийн ХИБС-ийн оюутан Б.Лхагвасүрэнгийн “Оюутны дотуур байрны ундны усанд хийсэн эрүүл ахуйн чанарын судалгаа” бүтээл, гуравдугаар байранд ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан М.Розагийн “Ахуйн бохир усыг хөрсөөр цэвэрлэсэн туршилтын судалгаа” бүтээл, дөрөвдүгээр байранд МУИС-ийн НШУС-ийн оюутан Н.Цолмонгаравын “Олон нийтийг идэвхжүүлэх нөлөөллийн стратеги боловсруулах” /Балгасан улаан нуурын жишээн дээр/ бүтээл, тусгай байранд ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан Т.Ренчингийн “Усны зохистой хэрэглээн дэх техникийн дэвшил, хаягдал усыг дахин ашиглалт” бүтээл тус тус шалгарлаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссийн ерөнхий нарын бичгийн дарга Г.Жаргалсайхан, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат, ШУТИС-ийн ОХ-ны тэргүүн Б.Мягмардорж нар шилдэг оюутнуудад шагнал гардуулж цаашдын судалгааны ажилд амжилт хүсэж үг хэлэв.
ОХ-ны Эрдэм шинжилгээ, технологийн алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea