link
“Инженер технологийн дээд боловсрол төсөл” (M-JEED)-өөс их сургуулийн инновацын экосистемийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд зэргийн бус хөтөлбөрт ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хүний нөөцийн бүрэлдэхүүн Япон улсын Кюүшү их сургууль дээр 2026 оны 4 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд “Инновац, энтрепренершип” чадавхжуулах сургалтад хамрагдлаа.

Арга хэмжээний хүрээнд:




Мөн түүнчлэн Япон улсын төр, захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй старт-ап инновацын экосистемийн орчин, дэд бүтэцтэй (FGN, Cambridge Innovation Center CIC) танилцан Кюүшү их сургуулийн “Энтрепренершип төв” (QREC) болон “Нээлттэй инновацын платформ” (OIP) зэрэг нэгжүүдтэй цаашид хамтран ажиллах санал солилцов.

Тухайлбал Япон улсын технологийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Ramen Tech” pitch event арга хэмжээнд ШУТИС-ийн старт-ап санаачилгуудыг оролцуулах болон “Parks” хөтөлбөр (инновац, старт-апыг дэмжих санаачилга)-т оролцогч Азийн бүсийн орнуудтай холбогдон ажиллах зэргээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт арга хэмжээний үеэр Япон улсын Кюүшүгийн технологийн институт KyuTech болон Фукуока их сургуулиудад ажиллаж сургалт, судалгааны хамтын ажиллагааны талаар холбогдох профессоруудтай уулзалт зохион байгуулав.



“Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж буй хүний нөөцийг энтрепренершип сургалтын арга зүй, оюуны өмчийн менежмент, технологи дамжуулалт, гарааны бизнесийн хөгжүүлэлт, инновацын хөрөнгө оруулалт татах арга хэрэгсэл зэрэг чиглэлүүдээр чадавхжуулж улмаар их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад чиглэж байгаа юм.

Дашрамд хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар их сургуулийн инновац, энтрепренершип үйл ажиллагааг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа MJEED төслийн нэгжид талархал илэрхийлье !
ШУТИС-ИЙН ИННОВАЦ, БИЗНЕС ТҮНШЛЭЛИЙН АЛБА
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026