link
Бакалавр оюутны “ГАН ГҮҮР-2026” тэмцээнийг 2026 оны 4-р сарын 17-18-ны өдрүүдэд ШУТИС дээр амжилттай зохион байгуулж дүнгээ гаргав. Энэ удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалтад ШУТИС-ийн БАС-ийн 8, Техник, Технологийн Их Сургуулийн 3, Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн 1, ШУТИС-ийн ДаТС-ийн 2 баг нийт 14 багийн 112 оюутан өөрсдийн мэдлэг, чадвараар өрсөлдөв.
Оролцогч багууд “Ган гүүр 2026” тэмцээний дүрмийн дагуу 4.2 м урттай, 60см өргөнтэй, энгийн тулгууртай гүүрийг төсөллөж, барилгын гангаар бүтээж, тэмцээний талбайд угсарч, ачаалж өрсөлдөн дараах төрлүүдээр шалгарав.
1-р байр – ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг
2-р байр – ШУТИС-БАС-ийн “Power 8” баг
1-р байр – ШУТИС-БАС-ийн “Арга” баг
2-р байр – ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг
1-р байр – ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг
2-р байр - ШУТИС-БАС-ийн “Power 8” баг
1-р байр – ШУТИС-БАС-ийн “Арга” баг
2-р байр – ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг
1-р байр – ТТИС-ийн “Титан” баг
2-р байр – ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг
1-р байр – ШУТИС-БАС-ийн “Power 8” баг
2-р байр – ШУТИС-БАС-ийн “Mind Masters” баг
1-р байр – ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг
2-р байр – ШУТИС-БАС-ийн “Power 8” баг
3-р байр – Шинэ Монгол ТИС-ийн “Шинэ Монгол” баг
Энэхүү оюутны уралдаанд идэвхтэй оролцсон нийт багийн оюутнууд, дэмжиж хамтран ажилласан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Ерөнхий ивээн тэтгэгч “Эфэс Констракшн” ХХК, ивээн тэтгэгч “Структур проект” ХХК, шударгаар шүүсэн шүүгч нар, зохион байгуулж ажилласан нийт багш, ажилтнууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил үйлс нь өөдрөг амжилттай байхыг ерөөе.
MN-25 ТВ-ийн 2026-4-17-ны өдрийн 19:00 цагийн мэдээ, МҮОНТ-ийн 4-р сарын 18-ны өдрийн 20 цагийн Мэдээллийн хөтөлбөрөөр уг тэмцээний тухай орон даяар мэдээлэв.
Тэмцээний Facebook page: “Ган гүүрийн тэмцээн”.

“Ган гүүр-2026” тэмцээнд оролцогчид илтгэлийн тэмцээний өдөр (IV/17)

“Ган гүүр-2026” тэмцээнд оролцогчид угсралт, гоо зүйн тэмцээний дараа (IV/18)

Илтгэл төрлөөр 1-р байранд орсон ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг

Бүтээцийн өртөг төрлөөр 1-р байранд орсон ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг

Гоо зүй төрлөөр 1-р байранд орсон ТТИС-ийн “Титан” баг

Хотойлтын таамаг төрлөөр 1-р байранд орсон ШУТИС-БАС-ийн “Power 8” баг

Шилдэг багаар 1-р байранд шалгарч “ГРАНПРИ” шагнал авсан ШУТИС-БАС-ийн “ALPHA” баг

Шилдэг багаар 2-р байранд шалгарсан ШУТИС-БАС-ийн “Power 8” баг

Шилдэг багаар 3-р байранд шалгарсан ШМТИС-ийн “Шинэ Монгол” баг
Мэдээ бэлтгэсэн: ШУТИС-БАС-ийн Барилгын Инженерчлэлийн Тэнхим
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship