link

Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
2026-04-21 09:06 ЗАА

ШУТИС-ийн ШУТИС-ийн бүрэлдэхүүн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын тэнхимийн эрхлэгч, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулалтыг тус сургуулийн Захирлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/34 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

  1. Архитектурын тэнхимийн эрхлэгч
  2. Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн II байрны 601 тоот өрөөнд (БАС-ийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 21-ний  өдрийн 09:00 цагаас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: 11-323519 (ажлын цагаар)

“Бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.

“ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-той дараах холбоосоор танилцана уу.

Affiliated schools