link
2026 оныг “Чанар, ёс зүйн жил”-ийн хүрээнд оюутны байрны оюутнуудад ёс зүйтэй зөв зан үйл дадал зуршлыг төлөвшүүлэх, эрүүл харилцааг дэмжих зорилгоор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох цуврал сургалт зохион байгууллаа.

Сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны хооронд оюутны 1, 3, 4, 5-р оюутны байруудад амжилттай явагдлаа.
Энэхүү сургалтаар “Хүний үнэ цэнэ ба “БЗДХ-ДОХ түүний хор уршгаас хэрхэн сэргийлэх”, “Оюутан насны үерхэл-Хайр-Гэр бүл” төлөвлөлтөө хэрхэн ухамсартайгаар шийдвэрлэх, “Порнографийн сөрөг нөлөөлөл” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөг сэтгэл судлаач гэр бүлийн зөвлөх Х.Баярсайхан багш хүргэлээ.
Сургалтыг оюутан залуучуудад түгээмэл тулгамддаг асуудлууд дээр тулгуурласан жишээ, кейс ашиглан ойлгомжтой байдлаар зохион байгуулсан нь онцлог байв.

Нийт 3 сэдвийн хүрээнд 12 удаагийн сургалтад давхардсан тоогоор 660 гаруй оюутан хамрагдсан байна. Сургалтыг хамтран зохион байгуулсан оюутны байрны эрхлэгчид болон оюутны зөвлөлийн дарга нарт талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026