link

2026 оны 4 дүгээр сарын 14-ний ээлжит бус хурлын тэмдэглэлээс...
2026-04-14 17:25 Отгонбаяр

2026 оны 4 дүгээр сарын 14-ний ээлжит бус хурлын тэмдэглэлээс...

 

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүүг төлөөлж Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөрийг төлөөлж Тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Нямдорж, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.                         

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт "Хөдөлмөрийн дотоод журмын нэмэлт өөрчлөлт"
  • Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр
  1. ШУТИС-ийн Цахим өгөгдлийн удирдлагын журам
  • Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу
  •   Төлөвлөлт, дижитал шилжилтийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч  Ө.Баярбат

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг:   “Хөдөлмөрийн дотоод журам”-ын нэмэлт өөрчлөлтийг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахыг дэмжив.

Хоёр:  “ШУТИС-ийн Цахим өгөгдлийн удирдлагийн журам” Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахыг дэмжив.

Хурал 16:35 дуусав.

Захиргааны удирдлагын газар

LAST
MORE ...

Affiliated schools