link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) болон БНСУ-ын Хансо их сургууль (Hanseo University) хооронд иргэний нисэхийн салбарт мэргэжилтэн бэлтгэх, сургалт болон судалгааны ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор Хамтын ажиллагааны гэрээ (MoA)-нд гарын үсэг зурах ёслол 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр боллоо.
Уг арга хэмжээнд ШУТИС-иас Ректoр Т.Намнан, ГХА-ны дарга Г.Батзориг, Механик, инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, тус сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал П.Цэрэнчимэд, Нисэх техникийн салбарын дэд профессор Т.Эрдэнэбат болон ГХА-ны мэргэжилтэн М.Болортуяа нар, Хансо их сургуулиас тус сургуулийн Ерөнхийлөгч Хам Ки Сүн, Захиргаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ким Жин Ү, Үйлдвэрлэл-академик хамтын ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ким Хён Сон, Солилцоо, хамтын ажиллагааны газрын дэд захирал Ким Дун Ху болон Хэлний төвийн ажилтан Төгөлдөр нар оролцов.

Энэхүү гэрээ нь ШУТИС-ийн инженерчлэлийн суурь мэдлэгийг Хансо их сургуулийн нисэхийн дадлага туршлага, орчин үеийн дэд бүтэцтэй холбох зорилготой юм. Гэрээний хүрээнд талууд дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов:
Гэрээний дагуу ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 3-р курсын оюутнууд сүүлийн нэг жилийн сургалтаа БНСУ-ын Хансо их сургуулийн Тэан кампус дээр онол болон дадлагын хичээлийг хослуулан судлах боломж нээгдэж байна. Хансо их сургууль нь төгсөгчдийг иргэний нисэхийн салбарт ажлын байранд зуучлах, карьерын зөвлөгөө өгөх тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Хансо их сургуулийн зүгээс өөрийн эзэмшлийн 49 агаарын хөлөг бүхий флот болон Boeing 737 сургалтын платформ, нислэгийн удирдлагын симуляцийн төвүүд дээр суурилан ШУТИС-ийн оюутнуудыг сургаж, төгсөгчдийг иргэний нисэхийн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн талууд профессор, багш нарын солилцоог идэвхжүүлж, онол болон практик хосолсон сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулахаар болсон нь энэхүү гэрээний нэгэн чухал заалт болж байна.
Энэхүү түншлэл нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын чанарыг олон улсын стандартад хүргэхэд томоохон түлхэц болно гэдгийг талууд онцоллоо.

Гадаад харилцааны алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship