link

Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: "Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” нэгдсэн форум, өдөрлөг болно.
2026-04-09 11:41 Admin

Соёлын төв өргөө 2026-04-16 09:00 

Техник технологийн хурдацтай хөгжил хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэх, залуучуудын ажил мэргэжлийн сонголтыг дэмжих зорилготой “Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” форум, хөдөлмөрийн яармаг 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Боловсролын яам
  • МУИС
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хамтран зохион байгуулагч: ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС

Ивээн тэтгэгч: ХААН БАНК

 

Форумын гол зорилго нь цахим шилжилт болон хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэлтэй ажлын байрны шинэ сорилтуудад хариу арга хэмжээ авах, бодлогын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, оюутан залуусыг сургуулиас хөдөлмөрийн зах зээлд шилжих үйл явцыг дэмжихэд чиглэж байна.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Affiliated schools