link

2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026-04-09 09:18 Отгонбаяр

 

2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүүг төлөөлж Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнийг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга П.Ууганбаяр, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшинг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.                         

  ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт (Бакалаврын хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам)

2026-2027 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх элсэлтийн хяналтын тооны санал

  • Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
  • Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа
  1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт (ШУТИС-ийн дэргэд гарааны компани байгуулж, ажиллуулах журмын шинэчлэл)
  • Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
  • Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  1. ШУТИС-ийн дүрэм журмын өөрчлөлт (ШУТИС-ийн Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах тухай)
  • Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр
  • Санхүү хөрөнгө оруулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч И.Ганбат

     Бусад асуудал.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг:  1. “ШУТИС-ийн Бакалаврын хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахыг дэмжив. 

2. ШУТИС-ийн Бакалаврын хөтөлбөрт 2026-2027 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх элсэлтийн хяналтын тооны саналыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

Хоёр:  “ШУТИС-ийн дэргэд гарааны компани байгуулж, ажиллуулах журам”-ын шинэчлэлийг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг дэмжив.

Гурав: “ШУТИС-ийн Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад 2026 оны 5 сард багтаан Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр болов.

Бусад асуудал.

Нэг:   СХОА-наас “ШУТИС-ийн 2025 оны санхүүгийн тайлан”-д хийсэн Аудитын тайлан, дүгнэлтийг танилцуулав.

  • Аудит мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гаргах /СХОА/
  • Албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах /СХОА, Бүрэлдэхүүн, салбар сургууль, нэгж, ЗУГ/
  • Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн санхүүгийн ажилтнуудад аудитын тайланг танилцуулах, үүрэг даалгавар өгөв.

Хоёр:  ДаТС-ийн лаборатори, захиргаа, номын сангийн байрны халаалтын систем, лабораторийн байрны цонхны засварын ажлын төсөвт өртгийг 617 851 142 төгрөг болгон өөрчилж, 2026 оны төсөвт тодотгол хийх саналыг Удирдах зөвлөлд хүргүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

Гурав: 

  1. Захиргааны удирдлагын газраас хөндлөнгийн байгууллагаар “Ажлын шинжилгээ” хийх ажлыг 2026.04.15-2026.08.15-ны өдрүүдэд зохион байгуулах тухай танилцуулав.  Энэ ажилтай холбоотойгоор зарим процессын зураглалыг шинэчилж зурах ажлыг ЗУГ, БС-ийн чанарын менежерүүд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэв.
  2. Захиргааны удирдлагын газраас ШУТИС-ийн Чанарын 7 хоног” арга хэмжээг 2026.04.20-2026.04.25-ны өдрүүдэд зохион байгуулах тухай танилцуулав.

 

LAST
MORE ...

Affiliated schools