link
ШУТИС-ийн Математикийн тэнхимийн анхны эрхлэгч, МУГБ, доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит ШУТИС-ийн Оюутны Математикийн XXIX олимпиад 2026.03.14-2025.03.28-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадын II даваанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн I даваанаас шалгарсан нийт 103 оюутан оролцож
I байранд Б.Бүрэндэлгэр (МХТС)
II байранд М.Тамир (ХШУС) , Б. Цогтгэрэл (МХТС)
III байранд Н.Сэнгэравдан (МХТС), П.Билгүүнтөгөлдөр (МХТС), Ц.Баярбилэг (МХТС)
IV байранд Н.Алтаншагай (БАС), А.Дэмчигсайхан (МИТС), Г.Золбоот (ЭХС), А.Баттогтох (МХТС) нар шалгарлаа.



Багийн дүнгээр ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд шалгарч ШУТИС-ийн Математикийн Олимпиадын шилжин явах цомыг гардан авлаа.

Олимпиадын хүрээнд зохион байгуулсан шатрын тэмцээнд
|
Эрэгтэй I байр: Г.Сумъяабазар (ГУУС ) |
Эмэгтэй I байр: Т.Халиун (ГУУС) |
|
II байр: Б.Бархасвад (Эрдэнэт ЦДС ) |
II байр: О.Эрдэнэтөгс (Эрдэнэт ЦДС) |
|
III байр: М.Бүрэндүүрэн (ХШУС) |
III байр: Э.Мичидмаа (ГХС) тус тус шалгарлаа. |

Д.Шагдар багшийн хүү Ш.Лхагва аавынхаа тухай дурсамжаа бидэнтэй хуваалцаж, хүндэтгэл үзүүллээ.

ШУТИС-ийн Оюутны Математикийн олимпиадыг ивээн тэтгэсэн Голомт банк, Monpay ХХК, Еден ХХК, Худалдаа хөгжлийн банкны хамт олон болон ШУТИС -ийн УУАТ-ын 2009 оны төгсөгч Х.Мягмарсүх нартаа талархал илэрхийлье.
Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ХШУС, Математикийн тэнхим
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026