link
ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн тэнхим нь “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн захиалгаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт 40 цагийн сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 12–20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерүүдэд Aspen Plus программын онолын суурь мэдлэг олгох, нефтийн атмосфер болон вакуум нэрлэгийн процессын симуляци боловсруулах, процессын оновчлол хийх, мэдрэгийн шинжилгээ (sensitivity analysis) болон динамик симуляци ашиглах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэв. Сургалтад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн 11 инженер, ХШУС-ийн 3 багш хамрагдаж, амжилттай төгсөж сертификатаа гардан авлаа.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн хамт олонд бүтээн байгуулалтын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.ХШУС.Химийн инженерчлэлийн тэнхим
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship