link
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗАР
Оюутан залуус та бүхнийг 2026 оны намрын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна. ШУТИС нь БНСУ-ын Данкүк их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг хүлээн авч байна.
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл
Хаана суралцах вэ?
БНСУ – Данкүк их сургууль
Хөтөлбөрийн хугацаа:
2026 оны намрын улирал
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Хөтөлбөрийн удирдамжаас үзнэ үү.
Олон улсын туршлага хуримтлуулах, гадаад орчинд суралцах энэхүү боломжийг бүү алдаарай!