link
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Физикийн тэнхимээс жил бүрийн хаврын улиралд уламжлал болгон Физик I, Физик II, Хэрэглээний физик хичээл судалж байгаа оюутнуудын дунд Физикийн олимпиад зохион байгуулдаг. Энэ жилийн ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиадыг 2025.03.10-ны өдрөөс 2025.03.23-ны хооронд зохион байгуулагдлаа. Олимпиад III үе шаттай явагддаг бөгөөд I шатанд Физик I, Физик II, Хэрэглээний физик хичээл судалж байгаа лекцийн поток бүрээс 5 оюутан тус бүр шалгаруулж, II шатанд 137 оюутан хоёр үйлдэлтэй бодлого бодож оролцсон бөгөөд үүнээс III шатанд 50 оюутан дөрвөн үйлдэлтэй дөрвөн төрлийн бодлого бодож уралдсанаас II ба III шатны нийлбэр дүнгээр дараах байр эзэлсэн байна. Үүнд:
|
№ |
Оюутны код |
Оюутны нэр |
Сургууль |
Анги |
Лекцийн багшийн нэр |
Байр |
|
1 |
B252800012 |
З.Амартүвшин |
БАС |
Архитектур I курс |
Г.Цэрмаа |
I |
|
2 |
B252270035 |
Б.Отгонбилэг |
МХТС |
Программ хангамжийн инженерчлэл I курс |
С.Цэрэнбалжид |
II |
|
3 |
B252870088 |
Д.Цогзолмаа |
БАС |
Барилгын инженерчлэл I курс |
С.Цэрэнбалжид |
II |
|
4 |
B252270009 |
Ц.Номин |
МХТС |
Программ хангамжийн инженерчлэл I курс |
С.Цэрэнбалжид |
III |
|
5 |
B252121003
|
Б.Хулан
|
ЭХИС |
Дулааны цахилгаан станц 2+2 хөтөлбөр I курс |
О.Эрдэнэтуяа |
III |
|
6 |
B252120065 |
Б.Тэргэл |
ЭХИС |
Цахилгааны инженерчлэл I курс |
Ц.Байгальмаа |
III |
Олимпадад амжилттай оролцож шагналт байранд шалгарсан оюутнуудад өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг 2025.03.23-ны өдөр гардууллаа.
Дашрамд дурдахад II байранд орсон оюутан Б.Отгонбилэг (B252270035) нь ЕБС-ийн сурагчдын дунд зохиогддог Улсын физикийн олимпиадад амжилттай оролцож байсан бөгөөд мөн “Ирээдүйн инженер 2025” улсын уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж, урилгаар ШУТИС-ийн МХТС-д элсэн орсон байна.

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
Физикийн тэнхим
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026