link
БНХАУ-ын Баруун хойтын Үндэстний их сургуулийн проректор проф. Ван Жаши тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуульд айлчилж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү гэрээг байгуулсанаар богино болон урт хугацаагаар багш, судлаач, оюутан солилцох, бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцох, эрдэм шинжилгээний төсөл хамтран гүйцэтгэх, сурах бичиг хамтран боловсруулах, хурал зохион байгуулах мөн хоёр сургуулийн багш, эрдэмтдийн бүтээл, сурах бичиг, эрдэм шинжилгээний сэтгүүл солилцох зэрэг бусад талын хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байна.


Хамтын ажиллагааны гэрээ байгууллах ёслолын ажиллагаанд Баруун хойтын Үндэстний их сургуулийн проректор проф. Ван Жаши болон тус сургуулийн төлөөлөгчид мөн ШУТИС-ийн талаас ГХХА-ын проректор проф. Т.Батбаяр, ХБС-ын захирал Д.Болд, НТС-н захирал Б.Пүрэвсүрэн, ХБС-н тэргүүлэх профессор Г.Томтогтох болон бусад профессор багш нар оролцлоо.

Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project