link
2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ШУТИС-ийн Ректор Т. Намнангаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуульд айлчлал хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд бакалавр, магистр, докторын хамтарсан хөтөлбөр, үйлдвэрийн болон танилцах дадлага хөтөлбөр, өвөл, зуны богино хугацааны сургалтууд, хамтарсан судалгааны төв, лабораториуд, хоёр их сургуулийн санхүүжилттай хамтарсан төсөл хөтөлбөр, профессор багш нарын богино хугацааны чадавхижуулах сургалтууд зохион байгуулахаар боллоо.

Тус уулзалтад ШУТИС-ийн Ректор Т.Намнан, ЭШИ эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, ГХА-ны дарга Г.Батзориг, ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Аж үйлдвэрийн паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтан Д.Бат-Эрдэнэ нар болон Уул технологийн их сургуулийн ректор Цан Жишион, проректор Биан Зэнфү, Сургалт хариуцсан захирал Ши Ливэй, Эрдэм шинжилгээ хариуцсан захирал Дуан Чэнлон, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чэн Вэн, Химийн технологи, инженерчлэлийн сургуулийн захирал Цан Хайжун, Олон улсын боловсролын сургуулийн захирал Ли Хонхай, Нүүрстөрөгчийг саармагжуулах, бууруулах сургуулийн захирал Чао Жинпэй, Олон улсын хамтын ажиллагаа хэлтэсийн дарга Куан Шүэхон нар оролцлоо.
Мөн “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээнд ШУТИС-ийн ректор Т. Намнан, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийн ректор Цан Жишион, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар гарын үсэг зурлаа. Тус гэрээний зорилго нь уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбар, тэр дундаа нүүрс-хими, нүүрсний гүн боловсруулалт, нүүрс-түлш, шатахуун, нүүрс-эрчим хүчний салбарт ажиллах мэргэжлийн ур чадварыг онол, практикаар хослуулан эзэмшсэн мэдлэг, чадвартай хүний нөөц, боловсон хүчин бэлтгэж Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Олборлолтоос боловсруулалт руу”, “Нэмүү өртөг шингэсэн, эскпортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх” чиглэлийн төсөл хөтөлбөрт ажиллах хүний нөөцийг олон улсын түвшинд мэргэжлийн хятад, англи хэлээр хэрэгжүүлэх юм.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн Ректор Т.Намнан хоёр сургууль цаашид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, Монгол улсын эрдэс түүхий эдийн нөөцийг тулгуурлан гүн боловсруулах, ухаалаг уул уурхай дэвшилтэд технологи, уул уурхайн тоног төхөөрөмж, механик инженерчлэл зэрэг чиглэлүүдээр сургалт, судалгааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтарсан гарааны компани, лабораториудыг байгуулах, боловсон хүчин бэлтгэх үйлсэд хамтран ажиллаж хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Уул Уурхай, Технологийн Их Сургуулийн Ректор Цан Жишион мөн уулзалтын үед цаашид уг хамтын ажиллагааг үндэс болгож ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, профессор багш нарын хамтын судалгааг хөгжүүлэх, хамтарсан лаборатори байгуулах олон талт чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа тухайгаа онцлон хэллээ.

Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр өнөөдөр үзэглэсэн гурван талд гэрээ нь хоёр улсын уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбарт жишиг төсөл болж, цаашид Монгол улсын уул уурхай салбарт ажиллаж буй инженерүүдийг онол-практикийн богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, манай улсад нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийн суурийг тавих хамтарсан шинжлэх ухаан, технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Уул Уурхай Технологийн Их Сургууль нь уул уурхайн чиглэлээр улсдаа нэгт ордог төрийн өмчийн их сургууль юм. Тус сургууль нь 1909 онд Жиаозуо Төмөр Зам, Уул Уурхайн Сургууль нэртэй байгуулагдаж өдгөө БНХАУ-ын Бээжин хот болон Шюжоу хотод байрлаж байна. 1997 онд үндэсний "211 төсөл", 2006 онд “985 шинжлэх ухаан, инновацын платформ төсөл”, “Дэлхийн уул уурхайн салбарын шилдэг их сургууль”-д багтсан тэргүүлэх их сургууль юм.
Гадаад харилцааны алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship