link
“Чанар, ёс зүйн жил” болгосонтой холбогдуулан бүрэлдэхүүн сургуулиудад өглөөний цайны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад Оюутны үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаа ШУТИС-2026 оныг “Чанар, ёс зүйн жил” болгосон ажлын хүрээнд бид оюутан, суралцагчид болон багш ажилтнуудад чанартай үйлчилгээг үзүүлэх цэвэр тухтай орчин болон чанартай хоол хүнсээр үйлчлэх нь чухал байгааг дурдаад. ХХҮДС-ийн мэргэжлийн багш, мэргэжлийн клубийн оюутнуудтай хамтран “Meal Plus” зоогийн газар болон номын сангийн хоолны газарт өглөө бүр эрүүл, шим тэжээлтэй өглөөний цай бэлтгэн хүргэх ажлыг санаачлан эхлүүлсэн талаар танилцууллаа. Тус ажлыг багш, оюутнууд маань таатай хүлээн авч байгаа тул цаашид бүрэлдэхүүн сургуулиудын зоогийн газар “Өглөөний цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж багш, оюутнуудын ажлын бүтээмж, сурлагын амжилт, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой байна. Иймд цаашид “Meal Plus” зоогийн газрын турщлага, үр дүнд үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн зоогийн газрын удирдлагуудад хамтран ажиллах “Өглөөний цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал тавилаа.

“Meal Plus” зоогийн газрын эрхлэгч Д.Буяндүүрэн өглөөний цай хөтөлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2026 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжүүлсэн ажлын тайлан үр дүн, өглөөний цайны цэс зэргийг танилцууллаа. “Meal Plus” зоогийн газар хөтөлбөрийн хүрээнд 400–590 ккал илчлэгтэй, шим тэжээлээр баялаг хулууны зутан шөл, бяслагтай тортилла, сүүтэй шар будаа, тахианы мах бяслагтай брушита зэрэг цэсийг 5000 төгрөгт багтаан санал болгож, хамгийн эрэлттэй гурван бүтээгдэхүүнд бяслагтай тортилла, тахианы мах бяслагтай брушита, сүүтэй шар будаа багтаж байгаа талаар танилцууллаа.

ХХҮДС-ийн ахлах багш, доктор Н.Сугар “Өглөөний цайны ач холбогдол, зохист шим тэжээл”-ийн талаарх мэдээллийг өглөө. ДЭМ-ийн байгууллагын судалгаагаар өглөөний цай нь хүний өдөр тутмын эрч хүчний 25 хувийг хангадаг бөгөөд өглөөний цайгаа тогтмол уудаг хүүхэд, залуусын сурлагын үзүүлэлт илүү байдаг байна. Мөн өглөөний цайг алгасах нь урт хугацаанд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг онцолсон байдаг.
Мөн уургаар баялаг шинэ төрлийн өглөөний цайг нэмэх, 10 минутын дотор бэлтгэх боломжтой эрүүл цэсийг зоогийн газар дундын группээр хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зоогийн газрууд дэмжин ажиллахаар санал нэгдэв.
Энэхүү санаачилга нь сургуулийн орчинд эрүүл хооллолтын зөв дадлыг төлөвшүүлж, оюутан залуусын өдөр тутмын эрч хүч, төвлөрлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болох юм.
“Meal Plus” зоогийн газрын долоо хоногийн цэс 
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship