link
“Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын үнэлгээнд тогтвортой болон ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх нь – GREEN FUTURE” (Sustainable and resilience indicators for Mongolia universities assessment) сэдэвт төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн нээлтийн уулзалтыг удирдагч байгууллага болох Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль(Valencia Polytechnic University) 2026 оны 01 сарын 21 – 23 өдрүүдэд Валенсиа хотод (Spain, Valencia) зохион байгуулж, уулзалтад төслийн ШУТИС-ийн төлөөлөл Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Механик инженер, тээврийн сургуулийн ЭНБД П.Цэрэнчимэд нар 12 гишүүн байгууллагын төлөөллийн хамт оролцлоо.
Төслийн удирдагч:
Европын Холбооны гишүүн байгууллагууд:
1. Итали Улсын Женовагийн их сургууль
2. Герман Улсын Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль
3. Итали Улсын Аюулгүй байдал ба эрх чөлөө ТББ
Монголын гишүүн байгууллагууд:
GREEN FUTURE төсөл нь Монголын дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжлийн зорилгод оруулж буй хувь нэмэр, үр дүнг хэмжих үнэлгээний үзүүлэлтүүдийг арга зүйн хамт боловсруулж, хэрэгжүүлэх, улмаар UI GreenMetrics олон улсын эрэмбэд эрэмбэлүүлэх зорилготой бөгөөд 2025-2028 онуудад хэрэгжинэ.
UI GreenMetric эрэмбэ нь их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн оролцоог үнэлдэг олон улсын зэрэглэлийн систем бөгөөд дээд боловсролын салбарт хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой дадал, практикийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://greenfutureproject-eu.com/ линкээр нэвтэрч авна уу.
Төслийг хэрэгжүүлэх ШУТИС-ийн баг,
Нээлттэй боловсролын хүрээл
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship