link

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН АЖИЛД ОЮУТАН АВНА
2026-03-03 11:02 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн орчинд ажиллах дадлага, туршлага олгох зорилтын хүрээнд 2023 оноос эхлэн “24 цагийн уншлагын танхим”-ын үйлчилгээнд цагийн оюутнуудыг ажиллуулж байна.

2026 оны 03 сарын 15-ны өдрөөс үйлчилгээний ажилтны орон тоонд 2 оюутан ажилд авна.

Ажлын үндсэн чиг үүрэг

  • Нийтийн эзэмшлийн талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, эмх цэгцийг хангах;
  • Ариун цэврийн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж ажиллах;
  • Удирдлагаас өгсөн холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • ШУТИС-д идэвхтэй суралцаж буй оюутан байх;
  • Хариуцлагатай, цаг баримталдаг, сахилга баттай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

  • Ажлын хэлбэр: Цагийн
  • Ажлын байр: ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан
  • Ажлын цагийн зохицуулалт: Оюутны хичээлийн хуваарийг харгалзан тохирно.

Бүртгэл

  • Сонирхож байгаа оюутнууд  2026.03.04-ний 09:00 цагаас 2026.03.12-ны 18:00 цаг хүртэл номын сангийн 505 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.

Холбогдох утасны дугаар: 11314029, 88285665

Affiliated schools