link

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2026-02-26 12:21 ЗАА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2026.02.26

  1. ШУТИС-ийн Хичээлийн V байрны 1 давхарт байрлалтай, цайны газрын үйлчилгээний хэсэгт, таславчтай 30 м.кв талбайг Кофе шоп-оор
  2. Оюутны III байрны 1 давхрын 72 м.кв талбайг  Кофе шоп-оор 
  3. ШУТИС-ийн Хичээлийн VII байрны 1 давхрын 147 м.кв талбайг цайны газрын зориулалтаар

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн дээрх талбайг үйлчилгээний чиглэлээр түрээслэн, үйл ажиллагаа явуулах сонирхолтой Монгол улсын хуулийн хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг төрийн өмчийн эд хөрөнгө  түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох хавтаслаж, битүүмжилсэн материал  ирүүлэхийг урьж байна.

                Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 03-р сарын 16 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө

Материал нээх хугацаа, хаяг байршил

Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2026 оны 03-р сарын  16 - ны өдрийн 11 цаг 20 минутанд нээнэ

Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Улаанбаатар хотод үйлчилгээ 1мкв-15,000.00 / арван таван мянган/ төгрөг, цайны газар, нийтийн хоолны үйлчилгээ 1мкв-10,000 /арван мянган/ төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Дараах нэмэлт шаардлага тавигдана

Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх. Үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага, хувь хүн өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх, Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх,

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ / иргэний хувьд цахим үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт/-ний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх,
  • Иргэний хувьд мэргэжлийн, туршлагатай баг бүрдүүлж, сонгон шалгаруулалтанд оролцоно;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт 2024,2025 он/
  • Хоолны цэс, үнийн санал,
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт / иргэн бол харилцагч банкны зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлийн баталгаа /сонгон шалгаруулалтыг зарласнаас хойших хугацааны/  , Хуулийн этгээд бол 2024, 2025 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр өр, төлбөргүйг нотлох тодорхойлолт/;
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө. Түрээслэх хэсгийн орчин нөхцөлийг сайжруулах засварын болон сургуулийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх /Кофе шоп-ын хувьд/  
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; -Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/, НД-8;
  • Нийт ажилчид эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаал, журмын шаардлагыг хангасан байх
  • Үйлчилгээний чиглэлээр талбай түрээслэх үнийн санал албан бичгээр ирүүлэх
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг тодорхойлсон албан бичиг
  •  Үйлчилгээний газарт тавих шаардлага, стандартыг чандлан дагаж мөрдөн ажиллах талаар албан бичиг ирүүлэх
  • Түрээсийн тооцоог хуваарийн дагуу хийх тухай  тодорхойлолт;

 Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг ШУТИС-ийн хичээлийн V, VII байр, оюутны III байранд  тус тус очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацааны талаарх мэдээллийг 77941959 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу-34, ШУТИС-ийн төв байр.  

ШУТИС-ийн САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛБА

Affiliated schools