link
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн 3-ны өдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 20-ны Баасан гарагт 10:00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн цайны газарт ШУТИС-ийн нэгдсэн золголт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Тус золголтод ШУТИС-ийн профессор, багш, ажилтан албан хаагчдын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцож, сар шинийн баяраа хүндэтгэлтэйгээр тэмдэглэн, ахмад настнаа хүндэтгэн золгож, ерөөл дэвшүүллээ.
Арга хэмжээг Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн түүхийн багш Ю.Болдбаатар хөтлөн явуулж, Морин хуурын чуулгын уртын дууч, хуурчид ая дууны өргөл өргөн, золголтын уур амьсгалыг улам баясгалантай, ёслол төгөлдөр болголоо. Эв нэгдэл, хүндлэл дүүрэн уур амьсгалтайгаар зохион байгуулагдсан уг золголтоор ШУТИС-ийн хамт олон гал морин жилдээ эрч хүч, амжилт бүтээл дүүрэн байхыг бэлгэдэн, сар шинийн мэндийг харилцан дэвшүүлэв.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea