link
2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Менежментийн сургуулийн хурлын 411 тоот өрөөнд 14:17 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатарыг төлөөлж Ц.Цоггэрэл, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатарыг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга А.Болормаа, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнийг төлөөлж Сургалт чанарын албаны дарга П.Ууганбаяр, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
Багш, ажилтнууд докторын зэргээ хамгаалж, спортын төрөлд хүрэл медалиар шагнагдаж, Ректор Т.Намнан шагналыг гардуулан өгч, баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.
“Монгол орны ойн биоценозоос ялган авсан талст үүсгэгч бактерийн биологи, генотоксикологийн судалгаа” сэдвээр С.Дэлгэрмаа нь Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэргээ авлаа.
Барилга байгууламж, дэд бүтцийн албаны механик инженер Б.Намуундөл Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Гар барилдааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний Пара гар барилдааны төрөлд амжилттай оролцож, хүрэл медаль авлаа.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн ажиллах журам)
• Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр
• Барилга байгууламж, дэд бүтцийн албаны дарга Д.Орхон
2. “Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”, “ШУТИС-д төсөл, гэрээт ажил хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг санхүүжүүлэх журам журам”, "Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам-ын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт (Механик тээврийн сургууль)
• Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа
Бусад асуудал.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн ажиллах журмын төсөлд ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад, цахимаар санал авсны дараа, Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Хоёр: Механик тээврийн сургууль дээр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дахин давтахгүй байх тал дээр холбогдох албан тушаалтнууд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Захиргааны удирдлагын газар