link
Тайваний Боловсролын яамнаас 2026 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 14 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах Монгол оюутнуудад дараах байдлаар тэтгэлэг олгоно. Үүнд:
1. Сургалтын төлбөр болон бусад зардал: Тайваний засгийн газраас сургалтын төлбөр болон бусад зардалд дээд тал нь 40,000 шинэ тайвань доллар /цаашид NTD гэх/ (ойролцоогоор 1,300 ам. доллар)-ыг олгох ба хэрэв төлбөр 40,000 NTD хэтэрсэн тохиолдолд мөн сургалтын төлбөрөөс гадна бусад судалгааны ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэрэг зайлшгүй төлөх шаардлагатай хураамжыг оюутан өөрөө хариуцна.
2. Амьжиргааны зардал: Тайваний засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 490 ам. доллар), магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 660 ам. доллар)-ын тэтгэмж олгоно.
Уг тэтгэлгээр суралцах хугацааны хязгаар бакалавр 4 жил, магистр 2 жил, доктор 4 жил байх ба тэтгэлгийн нийт хугацаа 5 жил байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://roc-taiwan.org/mn_en/post/11511.html
Анхаарах: Өргөдөл гаргагч нь өөрийн биеэр эсвэл түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь Тайваний төлөөлөгчийн газарт ирж материалаа өгөх ёстой ба зуучлалын байгууллага болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй. Ирүүлсэн өргөдөл, бичиг баримтыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 5-р сарын 29-ний 12:00 цаг хүртэл Ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд тэтгэлгийн материал хүлээн авна.
Хаяг: Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Урт цагаан, Тайваний төв 3 давхарт Холбоо барих: +976-11-322735
Гадаад харилцааны алба