link

ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
2026-02-11 13:45 ЗАА

2026.01.21-ний өдөр ШУТИС-ийн харьяа  Политехник Коллежийн 2025-2026 оны хичээлийн жилд техникийн боловсрол олгох сургалтын 1,5 жилийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшиж төгсөлтийн шалгалт болон төгсөлтийн ажлыг амжилттай хамгаалж тэнцсэн Уурхайн машин механизмын ашиглалт хөтөлбөрийн 34, Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ хөтөлбөрийн 25, нийт 59 төгсөгчид техникийн боловсролын дипломыг мөн Механик инженер, тээврийн сургуульд шатлан суралцах эрхийн батламж гардууллаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, Боловсролын дэд сайд, ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д. Гантулга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б. Алтансүх, Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ж. Мөнхзул,болон тус сургуулийн проректор, сургуулийн захирлууд уригдан оролцов.

Анхны техникийн боловсролын диплом олгогдоод шаталсан сургалтын тогтолцоо, шаталсан нэгдмэл сургалтын хөтөлбөрийн дагуу ШУТИС-ийн  Механик инженер, тээврийн сургуулийн Барилга замын машин төхөөрөмжийн механик инженерчлэл бакалаврын хөтөлбөрт- 59 кредит багц цаг тооцуулан “Уурхайн машин механизмын ашиглалт” мэргэжлийн 34 төгсөгчөөс 6, “Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ” хөтөлбөрийн 25  төгсөгчөөс Авто инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрт 57 кредит багц цаг тооцуулан – 7 нийт 13 төгсөгч дэвшин суралцаж байна. Мөн "Энержи ресурс" ХХК–нд механик- 5, Моннисмоторс ХХК механик- 1, УБТЗ цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд механик- 2, Макс өргөө ХХК-д механик-1, , Оюу толгой гүний уурхайд - 1, N99 автозасварт – 1, Алсын их хайрхан ХХК – 1, Өндөр даян ХХК – 1 төгсөгч тус тус мэргэжлээрээ ажиллаж байна.

ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Захиргаа

 

Affiliated schools