link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга байгууламж, дэд бүтцийн албаны механик инженер Б.Намуундөл 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Гар барилдааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний Пара гар барилдааны төрөлд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.

Тус Дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас нийт 7 тамирчин оролцсон бөгөөд манай багийн бүх тамирчид медаль хүртэж, нийт 11 медальтайгаар тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн нь Монголын гар барилдааны спортын түүхэнд онцлох амжилт боллоо.
Энэ удаагийн тэмцээнд Б.Намуундөл нь зөвхөн тамирчнаар зогсохгүй Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар ажиллаж, багаа удирдан дэлхийн чансаатай тэмцээнээс медаль хүртэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

ШУТИС нь ажилтан, багш нарынхаа спортын болон нийгмийн идэвхтэй оролцоо, олон улсын тавцанд гаргасан амжилтаар бахархаж байна. Б.Намуундөл танд цаашдын спортын болон ажил, мэргэжлийн замналд улам их амжилт, өндөр дээд амжилтыг хүсэн ерөөе.
Бид нэг ШУТИС.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026