link
Европын Холбооны санхүүжилттэй Erasmus+ KA171-HED төслийн хүрээнд ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Дизайны тэнхимийн багш нар Словени Улсын Сежана хотод 2026 оны 01 дүгээр сарын 10–20-ний өдрүүдэд багш солилцооны богино хугацааны хөтөлбөрт амжилттай оролцлоо. Тус хөтөлбөрт Дизайны тэнхимийн эрхлэгч Ц.Батсайхан, График дизайны хөтөлбөрийн багш С.Өлзиймаа, Г.Нямсүрэн нар оролцож, Сежана хотын боловсролын байгууллага болон инновацын төвүүдийн сургалт, судалгаа, бүтээлч үйлдвэрлэлтэй уялдсан үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцов. Мөн багш нар Монголын соёл, дизайн, хотын брэндийн чиглэлээр Solski center Srečka Kosovela Sežana сургуулийн багш, оюутнуудад илтгэл танилцуулж, сургалт-судалгаа-инновацын уялдааг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд хоёр сургуулийн хооронд оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлж, хамтарсан төсөл, воркшоп, судалгааны чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлсон. Оюутан солилцооны хөтөлбөрт Интерьер дизайны хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Урангоо, Үйлдвэрлэлийн дизайны хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Л.Хишигнэмэх нар хамтрагч байгууллагын сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт болон ворк шопд хамрагдаж байна.


Хөтөлбөрийн хүрээнд хамтрагч байгууллагууд болох Solski center Srečka Kosovela Sežana, Higher Vocational College in Sežana, мөн Сежана хотын Инкубатор төвийн сургалт, судалгаа, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдтэй танилцаж, төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хичээлийн агуулгын шинэчлэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийн талаар харилцан хэлэлцсэн.

Энэхүү багш солилцооны хөтөлбөр нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол болон Словени Улс хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж цаашдын дизайн ба инновацад суурилсан сургалтын чанарыг дээшлүүлэх, багш, оюутны бүтээлч ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea