link
ШУТИС, БНСУ-ын КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн хүрээнд эджи клауд (edge cloud) туршилтын орчныг амжилттай байгуулж дууслаа. Эджи клауд платформ нь их хэмжээний өгөгдлийг төвлөрсөн дата төвд дамжуулан боловсруулахын оронд өгөгдөл үүсэж буй байршлын ойролцоо буюу “edge” орчинд бодит цаг хугацаанд боловсруулдаг дэвшилтэт архитектур юм. Ингэснээр өгөгдлийг илүү хурдан боловсруулах, сүлжээний ачаалал болон өгөгдөл дамжуулахад шаардагдах зурвасын өргөнийг багасгах, улмаар системийн үр ашиг, эдийн засгийн хэмнэлтийг сайжруулах давуу талтай.
Энэ төсөл нь КОЙКА-ийн ESG (environment, society, and governance) санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-тай уялдуулсан төр, хувийн хэвшлийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ загвар юм. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, талуудын ялдаа холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх, төслийн хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой.
2024 оноос эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй төслийн хүрээнд клауд технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг хийж 20 гаруй оюутныг хамруулснаас шалгарсан таван оюутан Какао Энтерпрайз компанид 6 долоо хоногийн цалинтай дадлага хийсэн. Мөн 500 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эджи клауд туршилтын сервер, тоног төхөөрөмжийг МХТС дээр суурилуулж түүн дээрээ хамтарсан технологийн хөгжүүлэлтийг 2025 оны 6 сараас хойш хийн туршилтын орчныг ийнхүү байгуулж дуусгаад байна. Төслийн дараагийн шатанд Монгол улсад хэрэгжихүйц клауд дата төвийн мастер төлөвлөгөөг боловсруулснаар энэхүү хамтарсан төсөл дуусах юм.

ШУТИС-МХТС
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea