link

“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2026-01-16 18:32 ЗАА

БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хурлын удирдамж

2026 оны 4-р сарын 17, ШУТИС, Улаанбаатар

Зорилго: Дэвшилтэт техник, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох; салбар хоорондын болон төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг шинэ санаачилга, шийдлүүдээр өргөжүүлэх; эрдэмтэн судлаачдын судалгаа, бүтээлийг олон нийтэд хүргэж, практикт хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Зохион байгуулагч: ШУТИС, Менежментийн Сургууль

Хаана: ШУТИС-ийн 8-р байр, 12 давхарт Олон улсын ЭШХ танхим

Зохион байгуулалт:

2026.04.17

 

Хамтран зохион байгуулагчид:

  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  • Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
  • Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК
  • Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн газар
  • Интерактив ХХК

ШУТИС-ийн Менежментийн сургуулиас санаачлан салбарын эдийн засаг, менежментийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн “БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” ЭШХ-ыг их, дээд сургууль, төрийн байгууллага, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна.

Хурлын үеэр төрийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын хамтарсан бизнес хэлэлцүүлгийг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанаас эрхлэн гаргадаг олон улсын ISSN: 1560-8794 дугаартай ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний эмхэтгэл”-д хэвлэгдэнэ. Өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хамрах хүрээ

  • Бизнесийн өөрчлөлт ба инноваци
  • Дижитал бизнес
  • Дижитал шилжилт
  • Финтек, блокчэйн ба дижитал итгэлцэл
  • Twin технологи
  • Тогтвортой байдал ба ESG технологиуд
  • Хиймэл оюун ухаан
  • Кибер аюулгүй байдал
  • Бизнесийн гүйцэтгэл
  • Бизнес процессын менежмент
  • Бизнесийн загварууд
  • Шинэ технологи ба инноваци
  • Ухаалаг сүлжээ
  • Мэдээллийн технологийн хэрэглээ

Хуралд оролцох хэлбэр:

  • Илтгэл хэлэлцүүлж хэвлүүлэх;
  • Постер илтгэл тавьж хэвлүүлэх;
  • Панел хэлэлцүүлэг хийх;
  • Зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хурлын эмхэтгэлд хэвлүүлэх;

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах:                                                       2026.03.05 хүртэл
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах:                                       2026.03.05 хүртэл
  • Өгүүллүүдийг редакцын зөвлөлд хянаж хариу өгөх:         2026.03.12
  • ЭШ-ний өгүүллийг эцсийн хувилбараар

хүлээн авах:   2026.03.29-ны дотор

Хуралд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Шинжлэх ухаан технологи, инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан, төр-хувийн хэвшил-их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ,

шаардлагад нийцсэн байх

  • Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн стандарт, бүтэц агуулгыг бүрэн хангасан байх;
  • Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх (Жишээ файл харах: https://research.must.edu.mn/page/104)
  • Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;
  • Илтгэл/өгүүлэл бичих заавар: https://research.must.edu.mn/page/104
  • Өгүүллийг https://easychair.org/conferences/?conf=bizitech2026 линкээр хүлээн авна.

Мэдээлэл лавлагаа, бүртгэл:

Б.Цэцгээ 99095873, tsetsgee5873@gmail.com

Т.Сүмжидмаа 88037359, sumjidmaa@must.edu.mn

Х.Загарзүсэм 89100816, zagarzusem@must.edu.mn  

Д.Үлэмж 99991236, ulemjd@must.edu.mn

Зохион байгуулах комисс

Affiliated schools