link

“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” уралдаан хоёр дахь удаа зохион байгуулагдлаа
2026-01-14 22:07 ЗАА

ЗОРИЛГО: ШУТИС-ийн инженер, технологийн хөтөлбөр хэрэгжүүлж буй бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн бакалаврын зэрэгтэй төгсөгч оюутны судалгааны ажлын үр дүнг үнэлэх, шилдэг шийдэл бүхий дипломын төслийг шалгаруулж урамшуулах, олон нийтийн хүртээл болгох, ажил олгогчдод танилцуулах, төгсөгчөө алдаршуулахад оршино.  

Тус арга хэмжээнд  бүрэлдэхүүн сургуулийн нийт 600 гаруй төгсөгчдөөс 7 бүрэлдэхүүн сургуулийн шилдэг дипломоор шалгарсан 14 төгсөгч дипломын төслөөр оролцлоо.

 

 Шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах багш нар ажиллалаа.

Комиссын дарга                                                     

Н.Эрдэнэхүү (Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор)

Комиссын гишүүд

Б.Түвшинбаяр (Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан техникийн

тэнхимийн багш ахлах, доктор (Ph.D))

Б.Пүрэвцэрэн (Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Холбооны инженерчлэлийн доктор (Ph.D), дэд профессор)

Н.Лхагважав (Барилга, архитектурын сургуулийн Архитектурын тэнхимийн багш)

Б.Должинсүрэн (Механик инженер,  тээврийн сургуулийн Механик инженерчлэлийн тэнхимийн ахлах багш)

П.Ариунболор (Геологи, уул уурхайн сургуулийн сургуулийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхимийн  доктор (Ph.D), дэд профессор)

Н.Чимэдрэгзэн (Хүнс, хөнгөн үйлдвэр, дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ахлах багш)

Зочин шүүгчээр

С.Шагдаржав (Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны шилдэг зохион бүтээгч)

Комиссын нарийн бичгийн даргаар

Ц.Болдбаатар (Оюутны үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн) нар ажиллав.

 

Шүүгчдийн үнэлгээгээр дараах дипломын төслүүд шалгарлаа.

Нэр

Хөтөлбөр

Дипломын сэдэв

Дипломын удирдагч

Хоёрдугаар байрын шагналд

Б.Мөнхсайхан

ЭХИС-ийн Дулааны цахилгаан станц хөтөлбөрийн төгсөгч

ХУУРАЙ АРГААР УТААНЫ ХИЙГ ХҮХЭРГҮЙЖҮҮЛЭХ СИСТЕМИЙН ТӨСӨЛ: 4-Р ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ЖИШЭЭН ДЭЭР

Ш.Энхбаяр, доктор (PhD)

Гутгаар байрын шагналд

Т. Цэндсүрэн

МИТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрийн төгсөгч

ГЭРИЙН ЦАХИЛГААН ХАЛУУГУУРЫН ТӨСӨЛ ТООЦОО

Ц.Баярсайхан, доктор (Ph.D), профессор

Тусгай байрын шагналд

Б.Хажидсүрэн

ХШУС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч

ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ СУДАЛГАА

А.Доржготов Доктор (Ph.D), дэд профессор

 

Шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг ШУТИС-ийн “Төгсөгчдөд диплом гардуулах” ёслолын үйл ажиллагааны үеэр гардуулж алдаршуулна.

Шагналд:

II байр  Батламж, 500.000 төгрөг  

III байр Батламж, 300.000 төгрөг 

Тусгай байр Батламж, 200.000 төгрөг 

Шилдэг дипломын төслөөр шалгаран үзэсгэлэнд оролцогч оюутан бүрд батламжийг дипломын хамт олгоно.

Шилдэг дипломын төслүүдийн танилцуулга эмхэтгэн хэвлэж нийтийн хүртээл болгоно.

Тус арга хэмжээний талаарх мэдээллийг Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны урьж ирүүлсэн UTV-ийн мэдээний алба онцлох мэдээгээр сурвалжлан https://www.facebook.com/reel/1797121240990608  гаргалаа. Тус телевизийн “Оюуны хүч, монголч ухаан” нэвтрүүлэгт цувралаар оролцуулахаар боллоо.

 Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

Affiliated schools