link
ШУТИС-ийн Сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч, доктор (Ph.D), дэд профессор А.Сүнжидмаа, “Зангиа Портал” ХХК-ийн Бизнес, хамтын ажиллагаа хариуцсан захирал, Хүний нөөцийн менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор, арга зүйч багш Д.Алтантуяа нар хамтран “Энергийн менежмент” сэдэвт сургалтыг ШУТИС-ийн захиргааны ажилтнуудад зориулан 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд хувь хүний энергийн түвшин, ажил амьдралын тэнцвэр, стрессийн менежмент, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх арга барил, сэтгэл зүйн дархлааг дэмжих практик зөвлөмжүүдийг танилцуулж, оролцогчид өөрсдийн өдөр тутмын ажлын орчинд хэрэгжүүлэх боломжтой арга, техникүүдтэй танилцсан юм. Мөн интерактив хэлбэрээр санал солилцож, бодит кейс дээр ажилласнаараа сургалт үр дүнтэй, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ШУТИС-ийн Сэтгэл судлалын төвөөс цаашид багш, ажилтан, оюутнуудад зориулсан сэтгэл зүйн боловсрол олгох, хувь хүний хөгжил, ажлын бүтээмжийг дэмжих чиглэлийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026