link
Сингапур улсын Монгол дахь SLS Bearings Mongolia LLC компанийн хамт олон нь ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуультай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж улмаар дэлхийн нэртэй брэнд болох SKF, Timken, FAG үйлдвэрийн усан онгоцны сэнс, холхивчны үүр, хүч дамжуулах одон араан гинж, цахилгаан хөдөлгүүрийн сэнс, ремений үзүүлэн зэрэг сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.



Тус компани нь Монгол улсад автомашин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдаа, инженерийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд дээрх тоног төхөөрөмжүүдийг хандивласнаар манай сургуулийн мэргэжлийн багш, оюутнуудын туршилт, судалгааны ажилд ихээхэн хувь нэмэр болсон төдийгүй сургалтын материаллаг баазад томоохон хөрөнгө оруулалтын нэг боллоо.
Нийгмийн хариуцлагын хүрээнд SLS Bearings Mongolia LLC компанийн зүгээс гаргасан санаачилга, бүтээлч оролцоо, идэвх зүтгэлд манай тэнхимийн хамт олон гүнээ талархаж, Монгол улсын хөгжлийн түүчээ болсон инженерийн боловсролын мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлье.
Механик Инженер, Тээврийн сургууль
Механик, мехатроникийн тэнхимийн хамт олон
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea