link
Ректор Т.Намнан өнөөдөр Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн хөтөлбөрийн зохицуулагч ноён Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, ректор Т.Намнан ноён Мустафа Бүтүнд ТИКА-ийн даргаар томилогдон ирсэнд нь баяр хүргээд лаборатори, судалгаа эрдэм шинжилгээний баазыг бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр ирсэнд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.


Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг 2004 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш бүхий л салбарт нийт 900 гаруй төслийг хамтран хэрэгжүүлсэн талаар дурдаж, талууд хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрийг шинээр санаачлах тэр дундаа ТИКА-ийн санхүүжилтээр байгуулагдсан дизайн урлалын “Cezeri Lab”-ийг дараагийн түвшинд сайжруулан хөгжүүлэхээр тохиролцлоо.

Гадаад харилцааны алба
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026