link
Монголын оюутны спортын холбооны IX чуулган 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо, "Түмэн эх" чуулгын байранд амжилттай зохион байгуулагдаж байна. ШУТИС-аас ХШУС-ийн БТСТ-ийн эрхлэгч Б.Ганзориг, Ахлах багш Г.Ерөөлбат, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн биеийн тамирын багш Т.Батбаяр нарын төлөөлөгчид оролцож цаг үеийн асуудал, оюутны спортын хөгжилд тулгамдаж буй асуудлыг хөндөж дуу хоолойгоо хүргэлээ.

Чуулганаар оюутны спортын хөгжил, ирээдүйн чиг хандлага, хийсэн бүтээсэн, хийх ажлын талаарх тайлант хэлэлцүүлэг болж нийгэм, улс төр, геополитикийн асуудалд хэрхэн ажиллах, "Оюутны спортын ордон"-ыг бүтээн байгуулах төслийг эхлүүлэх зорилтыг төлөөлөгчдийн 100% хувийн саналаар баталж МОСХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Баясгаланг улираан улираан сонгосон бол ШУТИС-ийн ХШУС-ийн БТСТ-ийн эрхлэгч Б.Ганзоригийг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгогдон ажиллах болсныг үүгээр уламжилж байна. Сонгуульт амжилд нь өндөр амжилт хүсье. Спорт олимпизмын үйл хэрэгт ШУТИС-ийн нийт бие бүрэлдэхүүнийг нэгтгэхийг уриалж байна.
ШУТИС-ийн "Лос Анжелес-2028" олимпын танхим ШУТИС Биеийн тамир, спортын тэнхим
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026