link

ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
2025-12-23 17:24 ЗАА

Монголын Шатрын Холбооны дотоод чансаанд тооцогдох нээлттэй тэмцээнийг ГХС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутан, ОУ-ын шатрын тэмцээний шүүгч С.Ган-Эрдэнэ санаачлан Монголын Шатрын Холбоо, ШУТИС-ийн ХШУС-ийн Биеийн тамирын тэнхим болон ГХС-ийн Оюутны Зөвлөлийн дэмжлэгтэйгээр 2025.12.13-14 өдрүүдэд ШУТИС-д зохион явууллаа.

Дөрвөн сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд 83 тамирчин 4 өргөөр тоглож өрсөлдлөө.

 

 

Ерөнхий ивээн тэтгэгч

ШУТИС-ийн 1990 оны төгсөгч, Монгол Улсын гавьяат холбоочин, Монгол Улсын зөвлөх инженер, Шатрын спортын мастер, Дүүрэн төвийн захирал Г.Энхбаяр

Хүндэт ивээн тэтгэгч

“Баяр багш сан” болон Олон Улсын шатрын холбооны мастер, Монгол улсын аварга, Монголын Шатрын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр

Хүндэт Ивээн Тэтгэгч

ШУТИС-ийн 1997 оны төгсөгч, Олон Улсын шатрын холбооны мастер, 1996 оны Оюутны Улсын аварга З.Бямбаа

Хүндэт Ивээн Тэтгэгч

Монголын Шатрын Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Мөрөн Вилла” ХХК-ийн захирал

Х.Батчулуун нартаа гүн талархал дэвшүүлье.

Монголын Шатрын Холбооноос нэр дэвшиж Алтан бэрс наадмын “2025 оны онцлох эрэгтэй шүүгч” шагналыг хүртсэн Л.Чойжилмаа зөвлөх багштай ГХС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутан С.Ган-Эрдэнэдээ талархал илэрхийлж цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсье.

ГХС-ийн Ази судлалын тэнхим

Affiliated schools