link
ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын багийн тэргүүлэх профессор Г.Энхтайван, Ахлах багш С.Сэржмядаг нар БНСУ-д, манай сургууль хамт олноороо гишүүн нь болсон Олон улсын шим тэжээлийн нийгэмлэгүүдийн холбоо (International Union of Nutritional Science), БНСУ-ын Хоолзүйн Нийгэмлэг , Сөүл Их сургуулиас 2012 оны 11-р сарын 14-17-нд хамтран зохион байгуулсан “Capacity and Leadership Development in Nutritional Science” сургалт-семинарт ажиллаад ирлээ. Дээрх хугацаанд:
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
Олон улсын шим тэжээлийн нийгэмлэгүүдийн холбоо (International Union of Nutritional Science), БНСУ-ын Хоолзүйн Нийгэмлэг , Сөүл Их сургуулиас зохион байгуулж буй сургалт семинарт “Development for Leadership(Ⅰ): Leadership development” сэдвийн дагуу хэлэлцүүлэг явагдаад улмаар нийт 25 илтгэл тавигдсанаас үүнд ХИБС-ийн тэргүүлэх профессор Г.Энхтайван, Ахлах багш С.Сэржмядаг нар “Таван хошуу малын сүүний зохицуулагч үйлчлэлийн үндэслэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Мөн Сонгодо эмнэлэгийн хоол үйлдрлэлийн газар, эмчлүүлэгсдэд шим тэжээлийн зөвлөгөө өгдөг хоолзүйч-менежерийн үйл ажиллагаа, энэ эмнэлэгийн харьяа настангуудын хоолны газрын үйл ажиллагаатай танилцав
Сөүл Их сургуулийн оюутны хоолны газрын үйлдвэрлэл үйл ажиллагаа, Их сургуулийн дэргэдэх багш, ажилчид, оюутнуудын хүүхдийн бага, дунд ангийн цэцэрлэгийн, мөн сургуулийн дэргэдэх эмнэлэгийн хоолны газар, эмчилгээний хоолзүйч, менежер нарын үйл ажиллагааны талаар танилцсан.
Сөүл Их сургуулийн оюутны хоолны газрын үйлдвэрлэлийн цех, үйлчилгээний хэсэг
Сөүл Их сургуулийн дэргэдэх багш, оюутнуудын хүүхдийн бага дунд ангийн цэцэрлэгийн хоол түгээлт
Солонгосын Нийгмийн эрүүл мэнд, хоол шим судлалын төвийн
хоол тэжээлийн зөвөлгөөний танхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea