link

Сэтгэл зүйн үйлчилгээ, туршлага солилцох эвент зохион байгуулагдав
2025-12-19 15:52 ЗАА

Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, оюутан суралцагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн боловсрол олгох зорилгоор сэтгэл зүйн үйлчилгээ, туршлага солилцох эвент зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг ШУТИС-ийн сэтгэл зүйч, доктор (Ph.D), дэд профессор А.Сүнжидмаа, Нийгэм, хүмүүнлэгийн сургуультай хамтран зохион байгуулсан юм.

Эвентийн хүрээнд сэтгэл зүйн оношилгоо хийх, ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн боловсрол олгох сургалт зохион байгуулах, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх орчныг танилцуулж, байгууллагуудын хамтын ажиллагаа, туршлага солилцох үйл ажиллагааг өрнүүлэв. Арга хэмжээнд ШУТИС-ийн Санхүү эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулга, МӨХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдлагын академийн багш, өмгөөлөгч Т.Энхбаяр, Обзерв консалтингийн сургалт хариуцсан захирал Г.Мөнгөнчимэг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн төлөөлөл, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Ариунтуяа нар оролцож, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, их сургуулийн орчин дахь сэтгэл зүйн үйлчилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар санал солилцлоо.

Арга хэмжээний үеэр “Эрин жаргам соёл” ТББ нь Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих долоо хоногийн хүрээнд зохион байгуулж буй “Нугарсан ч хугарахгүй” нэртэй үзэсгэлэнгийн бүтээлүүдээ дэлгэн толилуулсан бол ШУТИС-ийн ахмад багш, эсгий судлаач Б.Эрдэнэцэцэг өөрийн бүтээлийн үзэсгэлэн, худалдааг зохион байгууллаа.

 

Мөн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Д.Номиндарь бясалгал, иогийн ач холбогдлын талаар танилцуулж, оролцогчидтой хамтран бясалгалын дадлага хийсэн нь эвентийн онцлох хэсэг байв.

ШУТИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төв нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, тавширлын өрөө, сургалт хөгжлийн танхимуудтай бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйч, багш нар тогтмол зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байна. Тус төв нь ШУТИС-ийн Төв номын сангийн 4 дүгээр давхар, 409 тоотод байрладаг бөгөөд их сургуулийн багш, ажилтан, оюутнуудад нээлттэй үйлчилж байна.

 

 

Энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж оролцсон Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, МҮСТ-ийн захирал Б.Сүхбат, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Ц.Жаргалсайхан, ШУТИС-Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэсний Байгууллага, “Zmenjineering” ХХК, “ЭОЖ” групп  хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Affiliated schools