link
“Үйлдвэрийн цахилгаан хангамж” сэдэвт Улсын анхдугаар олимпиад Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ректорын 2012 оны 11 сарын 09 өдрийн №А-156 тушаалыг үндэслэн 2012 оны 11 сарын 23,24 –ны өдрүүдэд ДаТС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадыг зохион байгуулах ивээн тэтгэгчээр “Сандвик Монгол”ХХК оролцлоо. Тус олимпиадад ШУТИС-ийн ДаТС, УУИС, ЭХИС, ОрТС болон ХААИС Инженерийн сургууль, МҮИС-ийн Уул уурхай, барилга инженерийн сургууль, Газарчин ДС, Дархан Политехникийн коллеж, зэрэг 7 сургуулийн нийт 20 багийн 60 гаруй оюутнууд мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдуулан оролцлоо. Олимпиадыг дадлагын ажил, тест, бодлогын хэсэг гэсэн төрлүүдээр явуулж нэгдсэн дүнг гаргасанаар шагналт байрууд тодорлоо.
Үүнд:
Ганцаарчилсан төрөлд:
1-p байранд ШУТИС-ийн УУИС-II багийн гишүүн Г. Мэндбаяр 40,4 оноо
2-p байранд ШУТИС-ийн ДаТС-ийн ГУУТ-ийн I багийн гишүүн Л. Отгонзаяа 40,2 оноо
3-р байранд ШУТИС-ийн ОрТС I багийн гишүүн Ч. Алтантуяа 39,6 оноо
Багийн дүнгээр:
1-p байранд ШУТИС-ийн ДаТС-ийн ГУУТ-ийн Я. Бат-Очир багштай I баг /Б. Очирбат, Л. Отгонзаяа, С. Намхайнямбуу/ 128 оноо
2-р байранд ШУТИС-ийн УУИС-ийн Б. Эрдэнэцэцэг багштай II баг 118 оноо
/Г. Мэндбаяр, П. Батболд, О. Ганбаяр/
3-p байранд ШУТИС-ийн ЭХИС-ийн Ш. Ангар багштай III баг 111 оноо
/ Б. Ганболд, А. Чимэддорж, С. Цэндбаяр /
Үйлдвэрийн цахилгаан хангамж сэдэвт Улсын олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтож дараагийн олимпиадыг ШУТИС-ийн ОрТС зохион байгуулж явуулах үүрэг хүлээллээ.
Улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулахад идэвхитэй оролцсон ШУТИС-ийн ДаТС-ийн захиргаа, эрдмийн зөвлөл, Геологи уул уурхайн тэнхим, Эрчим хүчний тэнхимийн багш нартаа болон оролцсон бүх сургууль, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн захиргаа,
Геологи уул уурхайн тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea