link
ОХУ-ийн Москва хотноо зохион байгуулагдсан Реологийн олон улсын нийгэмлэгийн ээлжит III хурал, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнд ШУТИС-ийн багш нар амжилттай оролцож диплом авав. Хурлын хүрээнд олон улсын реологийн нийгэмлэгийн хамтын ажлын чиглэл, шийдвэрлэх асуудлыг ярилцаж, тогтоосон болно.
ШУТИС-ийн Хүнсний реологи, мембрант технологиийн лоборатори нь бүх төрлийн хүнсний материалын реологийн шинж чанарын туршилт судалгааг тооцоолох цахилгаан болон электрон багаж хэрэгсэлээр бүрэн тоноглогдсон. Реологийн олон улсын нийгэмлэгийн ээлжит III хурлын хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцсон багш нар өөрсдийн судалгааны чиглэлийн дагуу илтгэл хэлэлцүүлж, туршилт судалгааныхаа дээжээс үзэсгэлэнд тавьж амжилттай оролцов.
Олон улсын реологийн нийгэмлэгийн гишүүн: зүүн гар талаас ШУТИС-ийн БИАС-ийн багш доктор(Ph.D), ахлах багш Ч.Оюунжаргал, доктор, профессор Черных.В.Я, ШУТИС-ийн ХИБС-ийн доктор, профессор Д.Хөхөө, доктор, профессор Корячкин.В.П, ШУТИС-ийн ХИБС-ийн ахлах багш Ч.Сайнбуян нар.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea