link
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Чонбук Үндэсний Их Сургуулийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Ерөнхий мэдээлэл:
Төлбөр болон дэмжлэг:
Тусгай нөхцөл: УБ хотын БЗД болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БЗД-т оршин суудаг эсвэл ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутан энэхүү солилцооны хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд 1 сая төгрөгийн онгоцны зардлын хэсэг болгон олгоно. Гэрээг энд дарж харна уу.
Шаардлага:
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи хэл дээр байх)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
Бүрдүүлсэн бичиг баримтыг Гадаад харилцааны албаны (ГХА) мэргэжилтэн М.Болортуяад эх хувиар ирүүлэхээс гадна bolortuya@must.edu.mn хаягт 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 11:00 цагаас өмнө илгээнэ.
Жич: Энэхүү хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутан нь ШУТИС болон Чонбук Үндэсний Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу зөвхөн ГХА-д материалаа ирүүлж гэрээ байгуулснаар хамрагдах боломжтойг анхаарна уу.
Тодруулах зүйл байвал ШУТИС-ГХА – 11329081 М.Болортуяа холбогдоно уу.
Гадаад харилцааны алба