link
Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор "Танан импекс" компанийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй-2025" оюутны эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн ГУУС болон Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо хамтран XXIII удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хуралд ШУТИС-ийн ГУУС, ЭХС, БАС, ГХС, МХТС, ХХҮДС, МИТС, ОТИС-ийн БГХБ, ҮБХИС-ийн АБДС зэрэг их, дээд сургуулийн бакалавр оюутнуудын 21 судалгааны өгүүлэл 2 шатаар хэлэлцэгдэн, шилдэг судалгааны өгүүллүүдийг шалгарууллаа.
Илтгэлүүдээс 1-р байранд ШУТИС-ийн БАС-ийн оюутан Ш.Амгаланбаяр (Удирдагч: магистр Д.Болормаа) -ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орон зайг их, дээд сургуулийн барилгад үнэлсэн нь (Улаанбаатар хотын их сургуулиудын жишээн дээр)” илтгэл, 2-р байранд ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Ү.Мөнхтуяа Г.Магван-Эрдэнэ нарын (Удирдагч: Док (PhD), дэд профессор Б.Долгорсүрэн) “Цахим жор” хиймэл оюунд суурилсан эмийн жор бичээч ухаалаг системийн судалгаа, хөгжүүлэлт” илтгэл, 3-р байранд ШУТИС-ийн ХХҮДС-ийн оюутан П.Цэнд-Аюуш (Удирдагч: Док (PhD), дэд профессор Д.Батбаяр)-ийн “Ноолуур угаах үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх туршилт, судалгаа” илтгэл тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа, удирдсан багш нартаа, эрхэм шүүгчдэдээ, хурлыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, ѳрѳмдлѳгийн "Танан импекс", “Панголин дриллинг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим
2025.11.19
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026