link


2025 оны 10 сарын 27-оос 11 сарын 13-ны хооронд ШУТИС-ийн Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад “ENGLISH AND AI-THE POWER OF THE SMART GENERATION” уриа дор ганцаарчилсан болон багийн төрлөөр, 3 үе шаттайгаар зохион байгуулагдав.
Олимпиадад ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй инженер, технологи, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн мэргэжлийн 2500 оюутан оролцож, шилдэг 44 оюутан шагналт байранд шалгарлаа.
Олимпиадын шүүгчээр АНУ-ын мэргэжилтэн багш Мауро Пратт, англи хэлний туслах багш Сидней Робинсон, Адди болон АХСТ-ийн профессор, багш нар ажиллав.
Англи хэлний 31 дахь олимпиадыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Оюутны хөгжил үйлчилгээний алба,” “World of Language” “Mobicom Корпораци” “Global White Mongolia” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж оюутны англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллалаа.
Олимпиадад идэвхтэй оролцон тэргүүн байр эзэлсэн нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсэж, хамтран ажилласан нийт байгууллагуудад гүн талархал илэрхийлье.


Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026