link
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр YOUTHinc-Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгтэй хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум” YEF 2025-ыг энэ сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус форум нь залуучуудын дуу хоолойг сонсож, ажил хөдөлмөр, ирээдүйн карьер, төлөвлөлтийн талаар хамтдаа хэлэлцэж, хүний нөөцийн болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой тодорхойлох зорилгын хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн болон боловсрол сургалтын байгууллага, оюутан, залуучуудын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон.

Тус арга хэмжээнд ШУТИС-аас ОҮА-ны дарга Д.Цогзолмаа “Боловсролоос ажлын байранд шилжих үйл явцыг хурдасгах бодлого” хэлэлцүүлэгт панелистаар, ОҮА-ны ахлах мэргэжилтэн Ц.Болдбаатар, МС-ийн хүний нөөцийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Б.Алтанцэцэг нар оюутны төлөөллийн хамтаар оролцлоо.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран өнгөрсөн жилээс эхлэн Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцын судалгааг хийж эхэлсэн талаарх судалгааныхаа эхний үр дүнг танилцууллаа. Судалгаанд 803 өрх, 18-49 насны 816 иргэн хамрагдсан байна.
Залуучуудын хувьд ажлын байран дээр тогтвортой ажиллах хугацаа харьцангуй богино байна. Судалгаагаар 15–24 насны залуус дунджаар нэг ажлын байранд 1.6 жил, харин 25–29 насныхан 1.8 жил ажилладаг гэсэн үзүүлэлт гарчээ.
Энэ нь залуучууд илүү сайн нөхцөлтэй, өөрийгөө хөгжүүлэх боломжтой ажлыг эрэлхийлдэгтэй холбоотой. Тэдний хувьд “сайн ажил” гэдэг нь заавал өндөр цалинтай байх албагүй, харин ажлын соёл, орчин, хувь хүний өсөлт хөгжилд нь дэмжлэг үзүүлдэг орчин илүү чухал болсон байна. Мөн залуус илүү уян хатан ажлын цагтай, гэрээс эсвэл зайнаас ажиллах боломжтой ажлын байрыг илүүд үзэх болсон нь өөртөө болон гэр бүлдээ цаг гаргах, ажлын ба амьдралын тэнцвэрийг хадгалах хүсэлтэй нь холбоотой байна. https://unread.today/c/insight-youth-employment-forum

Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea