link
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан 2025 оны 10 сарын 17-ны өдөр ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэл, үндэсний болон олон улсын хэмжээний сорилтын төвийн лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн түүнчлэн хүрээлэнгийн удирдлагуудтай “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хийгдэх судалгаа хөгжүүлэлт (R&D), нөлөөллийн ажлууд, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд цаашид хамтран ажиллах тухай санал солилцлоо.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан үндэсний хэмжээний R&D, лабораториудын амжилттай үйл ажиллагаа явуулан хөгжиж байгаад талархалтай байгаагийн зэрэгцээ үндэсний ноос ноолуур, арьс шир боловсруулалтын үйлдвэрүүдийн технологийг бойжуулах хүрээлэнгийн инкубатор, лабораторийг дэмжихээ илэрхийлэв.




Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026