link
2025.09.05-ны өдөр “Монголын Алт” (МАК) ХХК боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд 457 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ШУТИС-ийн Маркшейдерийн сургалт, судалгааны лаборатори болон багш нарын танхимыг иж бүрэн тохижуулж, 2025.09.05-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгч, түлхүүр гардууллаа.
Энэхүү Маркшейдерийн сургалт, судалгааны лабораторийг ШУТИС-ийн зүгээс МАК компанийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын нэрэмжит болгож байгаагаа зарласан юм.
“Монголын Алт” ХХК-ийн хамт олны зүгээс 1-233 тоот танхим болон багш нарын өрөөний интерьерийн ажлаас эхлэн иж бүрэн засварыг хийснээс гадна сургалт, судалгааны үйл ажиллагаанд 33 ш суурин компьютер, 86 инчийн ухаалаг дэлгэц, MATRICE 350 RTK хэмжилтийн дрон, CHCANV-I93 GNSS-ийн иж бүрдэл бүхий хэмжилтийн багаж хүлээлгэн өгч байна.
IT-EXPERT ХХК-ийн олгосон лиценз бүхий Maptek Vulcan мэргэжлийн программыг суралцаж буй оюутнууд маань бүрэн ашиглаж боломжтой болж байгаа нь уулын үйлдвэрлэлд чадварлаг инженер техникийн ажилтныг бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.
ШУТИС-ийн ахмад багш, Монгол улсын хөдөлмөрийн баатар, доктор, дэд професор Д.Дондов, дэд профессор Г.Уранбайгаль, багш Ж.Билгүүн, Г.Хонгорзул нарын санаачлагаар 2022 оноос эхлэн маркшейдерийн сургалт, судалгааны лаборатори байгуулахаар өрнүүлсэн ажил үр дүн ийнхүү биелэлээ оллоо.
Уг лабораторийг байгуулахад Уул уурхайн маркшейдерийн төгсөгч Бласт ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жамьянгийн Батмөнх (31 сая төгрөг), Улзбуянт пропертис ХХК-ийн захирал Цогзолмаагийн Оюунчулуун (25 сая төгрөг), “Жи Энд Юу Голд” захирал Ганболдын Чинтөмөр (10 сая төгрөг) болон Зөвлөх мэргэшсэн инженерүүд, төгсөгчид нийт 100 гаруй сая төгрөг хандиваар цуглуулж, орчин үеийн дэвшилтэт технологи Zenmuse L1 лидар, Sokkia фирмийн тоон нивелир, бусад маркшейдерийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж, оюутнууд багаар ажиллаж, онолын мэдлэгээ практикт бататгах боломжийг бий байна.
МАК компанийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын нэрэмжит маркшейдерийн сургалт, судалгааны лаборатори нь ШУТИС-д тав тухтай орчин бүрдүүлсэн, маркшейдерийн хэмжилтийн иж бүрэн багаж, тоног төхөөрөмж бүхий жишиг лаборатори болж байгаагаар онцлогтой юм.
ШУТИС-ийн ахмад багш, Монгол улсын хөдөлмөрийн баатар, доктор, дэд професор Д.Дондов Монгол улсад маркшейдер-инженер бэлтгэхэд төрөлх хэл дээрээ судлах боломжийг бий болгосон мэргэжлийн сурах бичиг, гарын авлага, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудын эмхэтгэл, 1969-1965 онд сурч байсан ОХУ-ын Ленинградын уул уурхайн их сургуульд суралцаж байсан үеийн лекцийн тэмдэглэл, бие даалтын ажлууд зэрэг өөрийн оюуны үнэт бүтээлүүдээр уг лабораторийн фондыг баяжуулсан байна.
Уул уурхайн үйлдвэрлэлд практик дадал, чадвар эзэмшсэн уулын инженерийг бэлтгэх үнэтэй оюуны хөрөнгө оруулалт хийсэн Монголын Алт ХХК-ийн хамт олондоо болон Маркшейдерийн зөвлөх, мэргэшсэн инженерүүд, Төгсөгчиддөө талархал илэрхийлье.
Дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг бүтээх үйлсэд хамтдаа хамтран ажиллаж байгаа Та бүхэндээ амжилтын оргилыг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн тэнхимийн
Уул уурхайн маркшейдерийн хөтөлбөрийн багш нар
ШУТИС-ийн ГУУС-ийн УТТ-ийн Уул уурхайн маркшейдерийн хөтөлбөрийн багш нар
Зураг 1. ШУТИС-ийн Маркшейдерийн сургалт, судалгааны лабораторийн нээлт, түлхүүр гардуулах ёслол
Зураг 2. ШУТИС-ийн Маркшейдерийн сургалт, судалгааны лабораторийн нээлтийн үеэр 2 талын төлөөлөл
Зураг 3. ОХУ-ын Ленинградын уул уурхайн их сургуулийн мэргэжил нэгт төгсөгчид
Зураг 4. ШУТИС-ийн зүгээс МАК компанийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын нэрэмжит Маркшейдерийн сургалт, судалгааны лаборатори
Зураг 5. ШУТИС-ийн зүгээс МАК компанийн үүсгэн байгуулагч, Бодлогын зөвлөлийн дарга Бямбаагийн Нямтайширын нэрэмжит Маркшейдерийн сургалт, судалгааны лаборатори
Зураг 6. Уул уурхайн маркшейдер хөтөлбөрийн багш нар
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea