link
Европын Холбооноос санхүүжүүлдэг багш, оюутан солилцооны Erasmus Mundus хөтөлбөр ШУТИС-д 2009 оноос хэрэгжиж ШУТИС-ийн 22 багш оюутан хамрагдаад байгаа бол 2003 оноос хэрэгжиж буй Австрийн Eurasia-Pacific Uninet хөтөлбөрт ШУТИС-ийн 60 гаруй багш хамрагдаад байна.
Erasmus Mundus төслийн Bridging the Gap, One More Step хөтөлбөрүүдийг Италийн Трентогийн ИС-тай, Gate хөтөлбөрийг Австрийн Линцийн ИС –тай тус тус хэрэгжүүлж байна. Хөтөлбөр тус бүрт Европын 7 сургууль хамтран оролцдог юм.
![]() |
![]() |
![]() |
Эдгээр төслүүдийн веб сайтаас (www.bridging-the-gap.eu/en/, www.one-more-step.eu/en/, www.jku.at/gate, www.eurasiapacific.net) нэмэлт мэдээллүүдийг авна уу. Дээрх төслүүдийн хурлууд 2012 оны 9 дүгээр сар 15-16-д Камбодж Улсын Пном Пен, 10-р сарын 10-11-д Вьетнам Улсын Хо Ши Мин, 10-р сарын 26-28-д БНХАУ-ын Шанхай хотноо тус тус болж өнгөрлөө.
Төслийн удирдагч ГХХАГ-ын дарга Ц.Сарантуяа дээрх хурлуудад төслийн зардлаар оролцож, тайлангаа тавив. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн дараачийн шатанд зарын дагуу идэвхтэй оролцохыг уриалъя.
Ц. Сарантуяа
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea