link

БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
2025-08-18 16:41 Admin

Суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох харилцааг  Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна.

Бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр, мөн дэд бакалавр хөтөлбөрөөр  суралцах иргэнд хөнгөлөлттэй зээл олгоно.

Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол улсын иргэн байх;
  2. Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн  чиглэлийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;
  3. Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  4. Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцагч байх, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллага (ШУТИС энэ шаардлагыг хангасан)-д суралцдаг байх;
  5. Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт анхлан суралцагч байх;
  6. Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
  7. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “өрийн мэдээллийн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.

Дээрх нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна.

  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад (ШУТИС-ийн байгууллагын магадлан итгэмжлэл 2034 он хүртэл хүчин төгөлдөр хугацаатай) дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцдаг байх;
  • Элсэн суралцагч дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт  элсэлтийн босго оноонд хүрсэн, магистр, докторын хөтөлбөрт суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх;
  • Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчийн голч дүн 3.0-оос доошгүй байх.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын  албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.

Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар батлагдсан “Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”  байгуулна.

Бүрдүүлэх баримт бичиг:

            I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:

  1. Хүсэлт (батлагдсан маягтын дагуу, өргөдөл хэсэгт оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг нэмж бичнэ);
  2. Иргэний үнэмлэх, эсхүл лавлагаа (суралцагч, эцэг эх, асран хамгаалагч);
  3. Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бол  дипломын хуулбар;
  4. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас;
  5. “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй (хугацаа хэтэрсэн зээлийн өргүй) тухай лавлагаа И монгол системээс;
  6. Эрсдлийн даатгалын хураамж төлсөн баримт.

II. Хичээл сонголт-2 хийсний дараа:       

  1. Тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан тодорхойлолт;
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэл.

Affiliated schools