link

Боловсролын зээлийн сангаас ШУТИС-ийн суралцагчдад олгох тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг
2025-08-18 16:19 Admin
  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг (Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгарсан  суралцагчийн ШУТИС-д суралцах бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлбөр)
  2. Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг (тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагчид олгох сургалтын төлбөр)
  3. Засгийн газар хоорондын тэтгэлэг (гадаад улсаас ШУТИС-д суралцагчид олгох сургалтын төлбөр, дотуур байрны болон хүнсний  зардал)
  4. Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг (нийгмийн салбарын хомсдолтой байгаа зарим мэргэжлийн чиглэлээр буюу ШУТИС-ийн нийгмийн ажилтан, хоол зүй, шим судлал хөтөлбөрөөр дэд бакалавр, бакалаврт суралцагчид олгох сургалтын төлбөр)
  5. Зорилтот бүлгийн суралцагчид олгох буцалтгүй тусламж (Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5-3.1.7-д заасан суралцагч дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад олгох буцалтгүй тусламж. Үүнд:
  6.  Сургалтын төлбөрийн хөнгөлөлт (орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ШУТИС-ийн салбар ДаТС, харьяа ЭЦДС, ӨмТДС-ийн суралцагч, нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгох сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт)

    • Бүтэн өнчин (сургалтын төлбөр);
    • Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч (сургалтын төлбөр);
    • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (бакалавр, магистр, докторын сургалтын төлбөр, дотуур байрны зардал);
    • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч (сургалтын төлбөр) ;
    • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч (сургалтын төлбөр);
    • Цаатан, тува, урианхай үндэстний өрхийн тус бүр нэг суралцагч (сургалтын төлбөр) ;
    • Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бол нэг суралцагч (сургалтын төлбөр).
  7. Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл

    • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад суралцагч;
    • Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцагч;
    • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.
  8. Багш, ажилтны хүүхдэд үзүүлэх сургалтын төлбөрийн дэмжлэг (төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх ба эрэлттэй мэргэжлийн чиглэлийн, магадлан итгэмжлэгдсэн дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрөөр суралцахад төрөөс үзүүлэх сургалтын төлбөрийн дэмжлэг)

(дэлгэрэнгүйг Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолуудын хавсралтаас уншина уу)

 

 

 

Affiliated schools