link
2004-2020 онуудад Боловсролын зээлийн сангийн “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, дипломоо БЗС-д хураалгасан иргэдийн зээлийг тус Сан банкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн тул дипломыг нь барьцаанаас чөлөөлөн, их сургуулиудад хүлээлгэн өгсөн билээ.
ШУТИС-ийг төгсөгчдийн 2500 ширхэг дипломыг бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн Сургалтын албаны ажилтнууд төгсөгчдөд хүлээлгэн өгнө.
Татан буугдсан Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн дипломыг ШУТИС-ийн архивт хүлээлгэн өгнө.
Татан буугдсан Компьютерийн техник, менежментийн сургууль (КТМС)-ийг Компьютерийн ухааны мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-ийн Сургалтын алба, КТМС-ийг менежмент мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Менежментийн сургууль (МС)-ийн Сургалтын алба, Нийгмийн технологийн (хуучин нэрээр) сургуулийн төгсөгчдийн дипломыг Нийгэм, хүмүүнлэгийн сургууль (НХС)-ийн Сургалтын албанд тус тус хүлээлгэн өгсөн болно. Ажлын өдрүүдэд ирж, холбогдох бичиг баримттаа үзүүлэн дипломоо авна уу.
Тайлбар:
Хөдөлмөрийн хуулийн дагуу Сургалтын албаны ажилтан ээлжийн амралттай байх (7 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрүүд) хугацаанд төгсөгчдөд диплом олгохгүй болохыг анхаарна уу.
Оюутны үйлчилгээний алба
2025.06.18