link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, ерөнхий боловсролын сурагчдад мэргэжил сонголтын зөв мэдээлэл хүргэх, оюутнуудыг ажлын байр, дадлагын боломжид холбох зорилготой “OPEN CAMPUS – 2025” нээлттэй өдөрлөг 2025 оны 5-р сарын 27-ны өдөр ШУТИС-ийн төв байрны гаднах задгай талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгт нийслэлийн 24 ерөнхий боловсролын сургуулийн 576 ахлах ангийн сурагч, багш нарын хамт оролцож, ШУТИС-ийн сургалтын орчин, хөтөлбөрүүд, лаборатори, музейтэй танилцлаа. Мөн “Тохирох мэргэжлийн хэв шинжийг тодорхойлох асуулга” судалгаанд хамрагдаж, мэргэжил сонголтын зөвлөгөө мэдээлэл авсан нь оролцогчдын хувьд чухал мэдээлэл боллоо.
Өдөрлөгийн хүрээнд “Инженер геодези” ХХК, “Гео-Инструмент” ХХК, “Юнигаз” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, “NBIK” llc, “Trigteg” llc, “Мальфлюорит” ХХК, “Монхорус интернэшнл” ХХК, “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ”, “Монцемент” ХХК, “Аглуут” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, хүний нөөцийн хэрэгцээ, дадлагын хөтөлбөрүүдийг танилцуулан, хамтран ажиллаа.
Энэхүү арга хэмжээг ШУТИС-ийн бүрэлдэхүүн Барилга, архитектурын сургууль, Гадаад хэлний сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Механик инженер, тээврийн сургууль хамтран зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэв.
“Open Campus – 2025” өдөрлөг нь ахлах ангийн сурагчдад ШУТИС-ийн бодит орчин, мэргэжлийн чиглэлүүдтэй танилцах, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход үнэтэй дэмжлэг үзүүлсэн төдийгүй ажил олгогч байгууллагуудтай тогтвортой түншлэлийг бэхжүүлж, оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026